Дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орно

2021 оны 07 сарын 26

Өмнөговь аймгийн зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орно.

Энэ сарын 26-наас 08 дугаар сарын 02-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлвөөр аймгийн зарим нутгаар энэ сарын 27, 28-нд дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орно гэж УЦУОШТ-ийн мэдээллээ. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 18-23 градус, өдөртөө 29-34 градус дулаан байна.

Борооны үед үер усны эрсдлээс болгоомжтой байхыг иргэдэд анхааруулж байна.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: