Аянганд гэмтсэн ус түгээх байруудад засвар хийлээ

2021 оны 07 сарын 21

Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд аянга цахилгааны улмаас сумын зарим ус түгээх байруудад гэмтэл гарсныг засварлаад байна.

Энэ сарын 19-аас 20-нд шилжих шөнө тус суманд дуу цахилгаантай бороо орж, аянганы улмаас 15, 20, 30, 35, 36 дугаартай ус түгээх байрууд гэмтсэн юм. Гэмтлийн сэлбэг хэрэгслийг Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газраас шийдвэрлэж "Гүний ус" ХХК засварлан хэвийн ажиллагаатай болгож байна.

Мөн тус сумын орчимд 18-ны өдөр дуу цахилгаантай аадар бороо орсны улмаас үер бууж замын дээд талын айлууд үерт автсан. Энэ үеэр аймгийн Онцгой комисс яаралтай шийдвэр гарган хатуу хучилттай авто замуудыг сэтлэх, усыг соруулж зам давуулах зэрэг арга хэмжээнүүдийг авсан. Үүний улмаас иргэдэд багагүй хэмжээний хохирол учраад байгаа юм. Ус цаг орчны шинжилгээний төвийн мэдээлж байгаагаар энэ сарын 22-ны өдөр дуу цахилгаантай бороо орох төлөвтэй байгаа тул иргэдийг тог цахилгаан, үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: