Халдвартай 27 тохиолдол бүртгэгдээд байна

2021 оны 07 сарын 21

Өмнөговь аймагт сүүлийн 24 цагийн байдлаар коронавирусний халдвартай 27 тохиолдол бүртгэгдээд байна.

Эдгээр тохиолдлын 16 нь аймгийн төв Даланзадгад сум, 8 нь Ханбогд сумын Оюутолгой ХХК, нэг нь Ноён сум, хоёр нь Цогтцэций суманд гарчээ. Тус аймгийн Онцгой комиссын мэдээлж байгаагаар Даланзадгад суманд батлагдсан 16 тохиолдлын 9 нь ойрын хавьтал, 6 нь сайн дурын шинжилгээгээр, нэг нь Цогт-Овоо сумын постон дээр илэрчээ. Тус аймагт коронавирусний халдварыг илрүүлэх сайн дурын шинжилгээг үнэ төлбөргүй авч байгаа юм. Аймгийн Засаг дарга Р.Сэддорж баяр наадамд зориулах зардлаа ийнхүү цар тахлыг илрүүлэхэд зарцуулах шийдвэр гаргаад байгаа билээ. 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: