Оторт байгаа малчидаа эргэж байна

2021 оны 06 сарын 21

Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж оторт байгаа малчидаа эргэж явна.

Тус аймаг 6546 малчин өрхтэй, 2.8 сая толгой мал сүрэгтэй. Хур бороо бага байсны улмаас өвөл, хавартаа малчид их зутарсан. Одоо ч зуншлага заим нутгаар сайнгүй байна. Өөр аймагт манай аймгийн 107 өрхийн 63000 гаруй мал сүрэг оторлож байгаа юм. Ийм амаргүй цагт аймгийн Засаг дарга Р.Сэддорж хүний эмч, малын эмч нарын хамтаар оторчдоо эргэж явна. Цар тахлын үеийн халдвар хамгааллын дэглэмээ баримтлан эхний ээлжинд Дундговь, Говьсүмбэр, Төв аймгийн нутагт оторлож яваа малчин өрхийнхөө төлөөлөлтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонсож байна. Цогт-Овоо сумын малчин Х.Бямбацогтынх гэхэд өнгөрсөн жилийн 10 сард нутгаасаа гарсан, сумаасаа хамгийн хол оторлож яваа юм. Тэрээр Дундговь аймгийн Өлзийт сумын Тагт багийн нутагт зусаж байна. Х.Бямбацогт эмч нар явж буйд талархлаа илэрхийлж, эмчид үзүүлэн шаардлагатай эм тариа, эмчилгээгээ заалгаад авчээ. Тэрээр сум суурин хол учраас тэр бүр мал сүргээ орхиод явж болохгүйн дээр цар тахал гээд төв суурин явж чадахгүй ийм цагт малчид, оторчдоо эргэж төрийн үйлчилгээг малчны хотонд хүргэж буй нь талархаж байна гэлээ.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: