Инженерийн хийцтэй 61 худаг шинээр гаргана

2021 оны 06 сарын 18

Өмнөговь аймагт энэ онд 15 суманд инженерийн хийцтэй 61 худаг шинээр гаргана.

Тус аймагт “Бэлчээр усжуулах 2 дугаар аян”-ныг өрнүүлэх юм. Үүний хүрээнд аймгийн хэмжээнд инженерийн хийцтэй 61 худаг шинээр гаргах, 30 худаг сэргээн засварлах, 12 цэгт газрын доорх усны хайгуул хийхээр төлөвлөжээ. Уг ажлыг хийхээр тендерт шалгарсан аж ахуй нэгжүүдтэй гэрээ байгуулаад байна. 

Тус аймагт 6546 малчин өрхийн 2,8 сая гаруй толгой мал 5000 бэлчээрийн худгаас ус ууж байгаа нь нийт малын тоог хонин толгойд шилжүүлснээр нэг худгаас 800 - 3700 толгой мал ундалж буй судалгаа байгаа юм. Энэ нь нэг худгаас ус уух малын тоо стандартаас 2-3 дахин хэтэрсэн. Отор нүүдлийн үед нэг худгаас 5000-10000 мал ус уухаар бөөгнөрч, худаг ус хүрэлцэхгүй асуудал үүсдэг. Аймгийн нийт бэлчээрийн 54,7 хувийг усжуулсан байдаг байна.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: