Гал түймэрт өртсөн гурван өрх гэр, бүрэн тавилгатай боллоо

2021 оны 06 сарын 15

Өмнөговь аймгийн төв Даланзадгадад гал түймэрт өртсөн гурван айлыг гэртэй, бүрэн тавилгатай болгожээ. 

Даланзадгадын 6-р багийн Нисэхийн 7-16 тоотод гурван айлын гэр шатсан өр өвтгөм үйл явдал болсон юм. Тус багийн Засаг дарга, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Дэнээдорж шуурхай арга хэмжээ авсны үндсэнд аймгийн Засаг дарга Р.Сэддоржийн шийдвэрээр тухайн гурван өрхөд тус бүрт нь таван ханатай гэр өгчээ. Мөн уг мэдээлэл цацагдсанаас хойш иргэд тусалмжийг гараа сунгасаар байгаа юм. Тэдний нэг "Мөнх ундрага" тавилгын үйлдвэрийн захирал Т.Батмөнх тухайн гурван айлд өөрсдийнх нь сонголтын дагуу бүрэн тавилга хийж өгч бэлэглэлээ.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: