Төв суурин газрын хөдөлгөөнийг хязгаарлаад байна

2021 оны 06 сарын 15

Өмнөговь аймагт төв суурин газрын хөдөлгөөнийг хязгаарлаад 4 хонож байна. 

Тус аймагт энэ сарын 12-ны өглөөний 06:00 цагаас 20-ны 06:00 цаг хүртэл хөдөлгөөнийг хязгаарлаад байна. Уул уурхайн ээлж солилт, хөдөлгөөнт хүн ам, хулгайн тээврээс улбаалан корона вирусын халдвар илэрч байгаа тул ийнхүү шуурхай арга хэмжээ авсан. Өнөөдрийн байдлаар эмнэлгийн зайлшгүй тусламж, эмийн сан, өмгөөлөл, нотариат, хүнс болон ахуйн хэрэглээний дэлгүүрүүд, газар тариалан эрхлэлт, зөөврийн ус авах, шинжилгээ өгөх, дархлаажуулалтанд хамрагдах, буяны ажилд оролцох зэрэгт тусгай зөвшөөрлийн дагуу хөдөлгөөнд оролцож байна. Мөн төрийн байгууллагуудын албан хаагчдын 5-10 хувь нь ажиллаж байгаа юм. Үүнээс гадна тодорхой чиг үүргийн дагуу ажиллах аж ахуй нэгж, албан байгууллагуудад зөвшөөрөл олгоод байгаа аж. 

Ташрамд Өмнөговь аймагт корона вирусын халдвараар анхны нас баралтын тохиолдол бүртгэгдээд байна.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: