Гэрийн ажиглалтанд байгаа 147 иргэн хайрцгаар санал өгнө

2021 оны 06 сарын 08

Өмнөговь аймагт сонгууль өгөх 45784 сонгогч байна. 1185 иргэн хайрцгаар санал өгөхөөр хүсэлтээ ирүүлжээ. Тэдний 147 нь гэрийн ажиглалтанд байгаа иргэд юм.

14:00 цагийн байдлаар хайрцгаар санал өгч байгаа иргэдийн ирц 58 хувьтай байна аймгийн Сонгуулийн хорооноос мэдээллээ. Аймгийн хэмжээнд 61 хэсгийн хороонд 993 төрийн албан хаагч ажиллаж байна. Хэсгийн хороо бүрт тусгаарлах байрыг байгуулсан бөгөөд Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газраас мэргэжлийн ажилтнууд мөн ажиллаж байгаа аж. 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: