"Олон улсын хүүхдин эрхийг хамгаалах өдөр"-ийг бүх нийтээр тэмдэглэхгүй

2021 оны 05 сарын 24

Өмнөговь аймагт "Олон улсын хүүхдин эрхийг хамгаалах өдөр"-ийг бүх нийтээр тэмдэглэхгүй.

Аймгийн Засаг даргын энэ сарын 20-ний өдрийн А/518 дугаартай захирамжаар цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг хэрэгжүүлэх, эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх шийдвэрийг гаргасан байна. Иймд иргэд олон нийтийг зөвхөн гэр бүлийн хэмжээнд хүүхдийн баяраа тэмдэглэн өнгөрүүлэхийг уриаллаа. 2020 оны жилийн эцсийн статистикийн мэдээгээр Өмнөговь аймаг 71493 хүн амтай болсон бөгөөд 32,8 хувь нь 0-14 насны хүүхэд байгаа юм. 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: