"Би хүчирхийлэлгүй нийгмийг бүтээгч" гэрэл зургийн уралдаан зарлажээ

2021 оны 05 сарын 22

"Би хүчирхийлэлгүй нийгмийг бүтээгч" гэрэл зургийн уралдааныг Өмнөговь аймгийн “Гэр бүл, хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх” хөтөлбөрийн хүрээнд зарлажээ.

Аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, аймгийн Цагдаагийн газар хамтран “Хүчирхийлэлгүй нийгмийг бүтээхэд иргэн бүрийн оролцоо” сарын аяныг энэ дугаар сарын 10-ны өдрөөс ирэх сарын 10-ныг хүртэл зохион байгуулж байгаа юм. Аяны хүрээнд цар тахлын үед гэрэл зураг сонирхогч өсвөр үе, залуучуудын чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх боломжийг бүрдүүлж авьяас чадварыг нээн хөгжүүлж тэдний зургаар дамжуулан гэр бүлийн хүчирхийлэл, түүний хор уршгийг таниулах, урьдчилан сэргийлэх, гэр бүлийн хүчирхийлэл, нуугдмал гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсооход иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор уг уралдааныг зарлажээ. Ирэх сарын 5 хүртэл үргэлжлэх уг уралдаанд оролцохыг хүсэгч 86911900 утсаар холбогдож лавлах зүйлээ асууж болох нь ээ.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: