"Өмнийн цэнхэр говиор аялсан нь" видео бичлэгийн уралдааныг зарлаад байна
2021 оны 05 сарын 22

"Өмнийн цэнхэр говиор аялсан нь" цахим видео бичлэгийн уралдааныг зарлажээ.
Тус аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас зарласан уг уралдаанд Монгол Улсын иргэн бүхэн оролцох боломжтой юм. "Гайхамшигт говь нутагт аялцгаая" сэдвийн хүрээнд 3-5 минутын видео бичлэгээ omboajg@gmail.com хаягаар илгээж уралдаанд оролцох боломжтой. Оролцогчдын бүтээлийг ирэх сарын 21 хүртэл хүлээн авах ажээ. Дэлгэрэнгүй мэдээллийг 70532148, 70532045 дугаараас аваарай.
Ирүүлэх бичлэг дуу, дүрсний шаардлага хангасан байх ёстой аж.
Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: