Даланзадгадад 200 хүүхдийн цэцэрлэг барихаар шав тавилаа

2021 оны 05 сарын 19

Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд 200 хүүхдийн цэцэрлэг барих шав тавилаа.

"Говийн оюу хөгжлийг дэмжих сан"-гийн хөрөнгө оруулалтаар уг цэцэрлэгийг барих юм. Тус цэцэрлэгийг байгуулснаар цэцэрлэгийн хүртээмж нэмэгдэх алслагдсан хорооллын хүүхдүүд гэртээ ойрхон цэцэрлэгт явах боломжтой болно. Мөн 35 ажлын байр шинээр бий болох юм. Барилгын гүйцэтгэгчээр "Ханбогд арвижих" ХХК ажиллах ажээ. Даланзадгад сумын хойт хэсэг буюу шинээр бий болж байгаа Гурвансайхан хороолол нь төвөөсөө зайдуу юм. Уг цэцэрлэг тухайн хорооллын өмнө хэсэгт барихаар боллоо.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: