Зам тээврийн ослын улмаас 8 хүн нас баржээ

2021 оны 05 сарын 19

Он гарснаас хойш Өмнөговь аймагт зам тээврийн ослын улмаас 8 хүн нас баржээ. 

Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Т.Түмэнжаргал хэлэхдээ "Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлэх, мотоциклийг хамгаалах малгайгүйгээр жолоодсны улмаас зам тээврийн ослоор иргэд амь насаа алдаж байна. Он гарсаар нас барсан 8 иргэний 4 нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсны улмаас амь насаа алдсан байгаа" гэлээ. 

Өнгөрсөн онд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 627 зөрчил бүртгэгдсэн байна. Мөн зам тээврийн ослын улмаас 28 хүн нас баржээ. 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: