Бөдөн шувуу өндгөөр үржүүлж байна

2021 оны 05 сарын 18

Өмнөговь аймгийн төв Даланзадгадын иргэн Б.Сайнбуян бөдөн шувуу өндгөөр үржүүлж байна. 

Тэрээр 16 хоногийн өмнө тус сумын нэгэн иргэнээс бөдөн шувууны 20 ширхэг өндөг авчээ. Түүнийгээ тусгай халуун, чийгшилтэй аппаратанд байлгасан байна. Уг 20 өндөгнөөс өнөөдөр нэг нь хагарч бөдөн шувууны ангаахай мэндэлжээ. Б.Сайнбуян хэлэхдээ "Манай аймагт хөдөлмөрч мундаг хүмүүс олон байдаг. Тэд чимээгүй өөр өөрсдийнхөөрөө хөдөлмөрлөөд явж байгаа. Миний өндөг авсан айл их олон шувуутай" гэлээ. 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: