17200 хүн тун вакцин татан авлаа

2021 оны 05 сарын 18

Өмнөговь аймагт 17200 хүн тун вакцин өнөөдөр онгоцоор ирлээ.

Тус аймагт корона вирусний эсрэг дархлаажуулалтын үйл ажиллагаа амжилттай үргэлжилж үндсэн хүн амынхаа 80 хувийг дархлаажуулаад байна. Үүнээс 20 гаруй хувийг 2-р тунд бүрэн тунд хамруулаад байгаа юм. Үлдсэн 2-р тунгийн вакцин болох 17200 вакциныг өнөөдөр Оюу толгой ХХК-ийн дэмжлэгээр онгоцоор аюулгүй татан авлаа. "Энэ үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ХӨСҮТ-с онгоцонд вакциныг хүлээлгэн өгөхөд вакцины хүйтэн хэлхээний сав болон автомашинаар тусалсан Интернэйшнл СОС Монголиа ХХК-ны эмнэлэг, /Баянзүрх дүүргийн цагдаагийн газар, Өмнөговь аймгийн цагдаагийн газрын дэд дарга Мөнхсүлд, хувиарт нислэгээ 1 цаг 30 минутаар хойшлуулан Өмнөговь аймагт аюулгүй хүргэж байгаа Оюу толгой ХХК-ны хамт олон болон бусад хүмүүст талархаж байна" гэж аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.

Иргэдийн 2-р тунгийн дархлаажуулалт энэ сарын 26-ны өдрөөс эхлэнэ.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: