Даланзадгадад 1409 иргэн вакцины бүрэн тунгаа хийлгэжээ

2021 оны 05 сарын 07

Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумын хэмжээнд вакцинжуулалт 47,7 хувьтай үргэлжилж байна гэж сумын Онцгой комиссоос мэдээллээ.

Тус сумын хэмжээнд 18-аас дээш насны 17526 иргэнийг дархлаажуулалтад хамруулах төлөвлөгөөтэй юм. Энэ сарын 6-ны 20:00 цагийн байдлаар 1409 иргэн вакцины бүрэн тунгаа хийлгэжээ. Эхний тунд нийт 8364 иргэнийг хамруулж сумын хэмжээнд дархлаажуулалт 47.7 хувийн статистик үзүүлэлттэй байна.

Даланзадгад сумын хэмжээнд дархлаажуулалтын 9 түр цэгт 31 байгууллагын 136 төрийн албан хаагч 09:00-20:00 цагийн хооронд ажиллаж байгаа юм.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: