Аймгийн хэмжээнд 56663 толгой мал хорогджээ

2021 оны 05 сарын 07

Өмнөговь аймагт нийт 56663 толгой мал хорогджээ. Үүнээс тэмээ 2090, адуу 1678, үхэр 1065, хонь 11941, ямаа 39889 байгаа бөгөөд малын хорогдол нийт мал сүргийн 2.0 хувийг эзэлж байна гэж аймгийн ХХААГ-аас мэдээллээ.

Аймгийн хэмжээнд огт малгүй болсон өрх нэг /Ханхонгор сумын Мандах баг/, мал сүргийн 50 хувиас дээш хорогдсон 33 өрх байна. Сумдаас Мандал-Овоо, Ханхонгор, Булган, Даланзадгад, Гурвантэс суманд малын хорогдол ихтэй, нийт мал сүргийн 2,2-3,9 хувь хорогджээ. 

Өвөлжилт хүнд  байсны улмаас аймгийн хэмжээнд 15 сумын 1749 өрхийн 922,8 мянган толгой мал оторлож явна. Үүнд гадны аймаг /Дундговь, Дорнговь, Өвөрхангай, Төв, Говьсүмбэр, Хэнтий/ сумын нутагт 10 сумаас 126 өрхийн 78,7 толгой мал, өөрийн аймгийн бусад суманд 12 сумын 926 өрхийн 517,9 толгой мал, Улсын тусгай хамгаалалттай газарт 8 сумын 504 өрхийн 237,4 толгой мал, хилийн зурвас газар 10 сумын 193 өрхийн 88,7 толгой мал өвөлжөөд, хаваржиж байна.

Дотооодын отор нүүдэл шилжилт хөдөлгөөн эхэлсэн, олон өрх нутагтаа буцаж ирсэн бөгөөд одоогоор тоон мэдээлэл байхгүй байгаа аж. Өөрийн аймгийн отор нүүдлээс гадна Баянхонгор аймгаас 229 өрхийн 79011 толгой мал, Өвөрхангай аймгаас 173 өрхийн 104778 толгой мал, Дундговь аймгаас 115 өрхийн 63204 толгой мал, нийт 517 өрхийн 246993 мал орж ирсэн өвөлжөөд хаваржиж байна. Ирсэн отор нүүдэл буцаагүй байгаа бөгөөд отор нүүдлийг 5 сард буцаах чиглэл өгсөн. 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: