Дархлаажуулалт 30 орчим хувьтай үргэлжилж байна

2021 оны 05 сарын 07

Өмнөговь аймагт коронавирусний эсрэг дархлаажуулалт 30 орчим хувьтай үргэлжилж байна.

Аймгийн төв Даланзадгад суманд дархлаажуулалт 50 хувьтай байна гэж аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ. Өмнөговь аймаг нийт 81640 хүн тун вакцин татан авсан. 1-р тунд 24616, 2-р тунд 57024 хүн тун вакцин зарцуулахаар төлөвлөсөн бөгөөд төлөвлөгөөний дагуу дархлаажуулах ажил үргэлжилж байна. Аймгийн Эрүүл Мэндийн Газрын дарга Г.Шижиртуяа "Татан авсан нийт вакцины 71,3 хувийг дархлаажуулалт хийх цэгүүдэд хувиарласан байгаа. Дархлаажуулалтанд очихдоо иргэд өөрийгөө маш сайн бэлдэж очих хэрэгтэй. Бүтэн нойртой хонох, өлөн очиж болохгүй, хоол ундаа идэж уусан байх шаардалагтай. Өөрт харшлах ямар нэгэн ногоо, эм бэлдмэл хэрэглэхгүйгээр 48 цаг болж байж очих хэрэгтэй. Мөн дархлаажуулалтанд хамрагдсны дараа цус шингэлэх эмийг өдөрт нэг ширхэгийг 14 хоног ууж хэрэглээрэй" гэлээ.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: