Төллөх малын 24.1 хувь нь төллөөд байна

2021 оны 05 сарын 06

Аймгийн хэмжээнд 612.7 мянган толгой хээлтэгч төллөхөөс 24.1 хувь нь төллөөд байна.

Нийт 146755 төл хүлээн аваад байгаа бөгөөд үүнээс ботго 9073, унага 727, тугал 637, хурга 63571, ишиг 72747 байгаа юм. Гарсан төлийн 99.5 хувь нь бойжиж байна гэж аймгийн ХХААГ-аас мэдээллээ. Аймгийн хэмжээнд 1233,6 мянган толгой хээлтэгчийн 50 орчим хувь нь хээлтүүлэгт орсон гэж үзэж байгаа аж. 

Нутгийн 80 хувь нь хаваржилт нэн хүнд, 20 хувь дунд зэрэг байна. Бэлчээрийн даацаар нь авч үзвэл 10-15 хувь нь бэлчээр хүрэлцээтэй, 20 хувь нь 1-3 дахин хэтэрсэн, 65 хувь нь бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн. Нийт нутгаар бага зэргийн хур тунадас орсон, Бэлчээрийн ургамал цухуйж эхэлж байна. Аймгийн хэмжээнд 15 сумын 59 багт 6546 малчин өрхөд 2,8 сая гаруй толгой мал хаваржиж байна. Энэ нь хонин толгойд шилжүүлснээр 4,1 сая толгой мал юм, нийт мал сүргийн 20 хувь нь дундаж тарга хүчтэй, 80 хувь дундажаас доош тарга хүчтэй байна. Өмнөговь аймаг нь 2020 оны жилийн эцсийн мал тооллогоор нийт 2 880 772 тоо толгой мал тоолуулсан юм. 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: