Даланзадгадад иргэдээ дархлаажуулж эхэллээ

2021 оны 05 сарын 05

Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд иргэдээ халдваргүйжүүлэх аян өнөөдөр найман багт зэрэг эхэлж байна.

Тус сумын хэмжээнд 18-аас дээш насны 17526 иргэнийг дархлаажуулалтанд хамруулах юм. Үүндээс зарим нь эхний бөгөөд хоёрдугаар тунгаа хийлгээд байгаа. Үүнд 2-р тунгаа хийлгэсэн 1781 төрийн албан хаагч, том тэрэгний жолооч нар байна. Мөн энэ сарын 4-нд хүнсчдийн холбоо, худалдаа аж үйлдвэрийн танхимын харьяа 53 ААН-ийн 553 худалдаа үйлдвэрлэл бизнес эрхлэгчийг ванкцинжуулсан. Харин өнөөдөр 15192 иргэнийг сайн дурын үндсэн дээр дархлаажуулах ажлыг зохион байгуулахаар Даланзадгад сумын Онцгой комиссоос 8 түр цэг, нэмэлтээр 1 түр цэгийг байгуулан ажиллаж байна. Шим билэг, Өнө-Орших, Энхийн хүслэн, Сэврэй, Мандал-Овоо, Булган, Баяндалай сумын эрүүл мэндийн төв, сургууль цэцэрлэгийн эмч, үйлчлэгч, 8 багийн зохион байгуулагч, нийгмийн ажилтан, үйлчлэгч, 167 дугаар цэргийн ангийн эмч Цагдаагийн газар гэсэн нийт 32 байгууллагын 98 алба хаагчид өглөө 09:00-20:00 цаг хүртэл батлагдсан хуваарийн дагуу ажиллана.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: