“Амин хэлхээ байгаль сан” ТББ-т Оюутолгой ХХК-иас хармагийн 3800 үрсэлгээг хандивлалаа

2021 оны 04 сарын 28

Байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Амин хэлхээ байгаль сан” ТББ-т Оюутолгой ХХК-иас хармагийн 3800 үрсэлгээг хандивлалаа.

2016 онд үрээр тарьсан Сибирь хармагийн уг суулгацын 2800-г нь Өмнөговь аймгийн Даланзадгад суманд тариалж байгаа бөгөөд 1000-ийг нь Номгон, Мандал-Овоо, Ханхонгор сумдын нутагт байгалийн сэргэн ургалтыг дэмжиж тариалахөөр төлөвлөжээ. “Амин хэлхээ байгаль сан” ТББ-ын тэргүүн Б.Баярчимэг хэлэхдээ "Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр он цаг улиран өнгөрөх тусам байгалийн доройтол газар сайгүй бий болж байна. Иймд хүн төрөлхтөн зайлшгүй анхаарлаа хандуулдөг болоод байгаа. Гэвч иргэд, байгууллага бүрийн үйл ажиллаганы онцлог, газар зүйн байршил, нөөц боломж зэрэг олон хүчин зүйлийн нөлөөллөөс байгаль хамгаалах, нөхөн сэргээх ажилд оролцох нь харилцан адилгүй байсаар байна. “Амин хэлхээ байгаль сан” ТББ нь байгалийн жимст бут хамгаалах төслийг санаачилан, 2012 оноос хармаг жимс болон говийн бусад ургамлыг экосистемд нь арчилан хамгаалах боломж, үрээр болон сэжмээр тариалах ажлуудыг судалгааны түвшинд хийж гүйцэтгэн, үйл ажиллагаагаа илүү өргөжүүлэн ажилласаар ирсэн. Энэхүү үйл ажиллагаанд нутгийн иргэд байгууллага, монголчууд идэвхитэй оролцож байгаад бид талархаж байдаг. Тогтвортой хөгжил-2030 хөтөлбөрийн 15-д “Ой, хээрийг хамгаалж, цөлжилтийн эсрэг тэмцэх, биологийн төрөл зүйлийн хорогдлыг зогсоох” зорилготой зүй ёсоор нийцэж буй дээрх ажлыг Оюу толгой компани сайшаан дэмжиж байна. Уг компани байгаль орчны чиглэлээр олон үйл ажиллагааг тогтвортой хэрэгжүүлж байгаагийн нэг нь байгалийн ургамлын үржүүлгийн газарт, говийн бүс нутгийн модлог, сөөг, сөөгөнцөр ургамлуудыг үржүүлж байгаа юм. Уг талбайд говийн ургамлуудыг үр болон мөчрийн тайрдасаар тарьж, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэд байгууллагуудыг дэмжин хамтран ажилладаг. 2019 оноос манай байгууллагын үйл ажиллагааг дэмжиж хармаг болон бусад сөөгөн ургамлаар суулгац хандивлаж байсан. Энэ онд ч мөн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна" гэлээ.

 

 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: