300 мянган төгрөгөө аваагүй 1531 иргэн байна

2021 оны 04 сарын 28

Өмнөговь аймагт 300 мянган төгрөгөө аваагүй 1531 иргэн байна. 

Монгол Улсын Засгийн газраас цар тахлыг даван туулах зорилгоор иргэн бүрт 300 мянган төгрөг олгосон билээ. Энэхүү мөнгөө авч чадаагүй иргэдэд тухайн мөнгийг олгуулахаар аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар ажиллаж байна. Тухайн иргэдийн хувьд данс нь хүчингүй болсон, нэр, дансны мэдээлэл зөрөөтэй зэрэг шалтгаанаар уг мөнгө зарим иргэдийн дансанд ороогүй байгаа юм. Иймд иргэддээ төрөөс өгч буй 300 мянгаа аваагүй бол Хөдөлмөр халамж үйлчилгээний мэргэжилтнүүдтэй холбогдож мэдээллээ шинэчлэх шаардлагатай байна.  

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: