Гашуун сухайтад зөөврийн лабораторитой боллоо

2021 оны 04 сарын 24

Гашуун сухайтад зөөврийн PCR /ПГУ/ молекул биологийн лабораторитой боллоо.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын "Хайрхан" багийн төв дээр Зөөврийн PCR молекул биологийн лаборатори ашиглалтад орууллаа. Дэлхий нийтэд тархаж буй цар тахлын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, тандах, эрт илрүүлэгт хамруулахад нутгийн иргэд, Гашуун сухайт боомтод ажиллаж буй тээврийн жолооч нарыг шуурхай оношлох юм. Молекул биологийн оношлуурын /PCR/ “Зөөврийн лаборатори” –ийг оруулж ирэхэд санаачлагатай хамтран ажилласан "Эрдэнэс тавантолгой" ХК-д болон алслагдсан бүс нутагт хөрөнгө оруулалт хийж, импортоор нийлүүлж, хамтран ажилласан "И-Коммодитс Монголиа Интеллижент Ложистикс" ХХК-д Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж талархсанаа илэрхийлсэн юм.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: