“Дасгал хөдөлгөөн - Бидний эрүүл амьдрал" цахим уралдааныг зарлаад байна

2021 оны 04 сарын 24

Өмнөговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас “Дасгал хөдөлгөөн - Бидний эрүүл амьдрал" цахим уралдааныг зарлаад байна.

“Эерэг хандлага бидний дархлаа” арга хэмжээний хүрээнд цахим орчинд олон нийтэд эерэг хандлагыг түгээх, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх, гэр бүлдээ чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, дасгал хөдөлгөөнөөр дархлаагаа дэмжих, эрүүл амьдралын хэв маяг дадал зуршилд уриалах зорилготой. Уг уралдаанд Өмнөговь аймгийн бүх гэр бүл оролцоход нээлттэй. Энэ сарын 23-ны өдрөөс 29-ны өдрийг дуустал 7 хоногийн хугацаанд уралдааныг зохион байгуулах юм. Оролцогчид гэр бүлийн бүх гишүүдийн оролцоотой (аав, ээж, хүүхдүүд, эмээ, өвөө гэх мэт) дасгал хөдөлгөөн хийж буй бичлэгээ хийнэ, бичлэг 5 минутаас хэтрэхгүй хугацаатай байх юм. Өмнөговь аймаг, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар гэсэн цахим хуудсыг дагах бөгөөд info@omnogovi.hudulmur-halamj.gov.mn и-майл хаягаар бичлэгээ ирүүлэх юм.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: