“Ажил хайгч залуучуудад ажлын дадал, туршлага эзэмшүүлэх “Интерншип” туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

2021 оны 04 сарын 24

Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар нь Щвейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилттэй Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн нэгжтэй санамж бичиг байгууллаа.  “Ажил хайгч залуучуудад ажлын дадал, туршлага эзэмшүүлэх “Интерншип” туршилтын хөтөлбөрийг 2021онд хамтран хэрэгжүүлэхээр ийн харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуржээ.

Швейцарын хөгжлийн агентлагийн 27 сая төгрөгний санхүүжилтээр Германы GFA компанийн хэрэгжүүлж буй Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл нь ажилтай, хувиараа хөдөлмөр эрхлэгч залуучуудын тоог нэмэгдүүлэх үндсэн зорилготойгоор  2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн ХХҮГазрын ХЭХэлтсийн дэргэдэх Залуучуудын Хөдөлмөр Эрхлэлтийн Үйлчилгээний Загвар төвийг нээсэн байдаг. Загвар төвийг нээснээс хойш 2020 оны 12 дугаар сарын байдлаар 15-аас 34 насны 2,946 залуучууд шинээр ажил хайгчаар бүртгүүлсэн байна. Мөн онд Загвар төвөөс 15-34 насны залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх үе шаттай 4 модуль сургалтыг нийт 171 залуучуудад  7 удаа амжилттай зохион байгуулсан. Тус сургалтын үр дүнд нийт 68 залуучуудыг байнгын ажлын байртай болгосон юм. Ажил хайгчийн хөдөлмөр эрхлэх чадварыг үнэлэх үйлчилгээнд 66, ажил хайгчийн хөдөлмөр эрхлэх хувийн төлөвлөгөө гаргах үйлчилгээнд 11  залуучууд хамрагдсан байдаг.  Нийтдээ  524 залуус уг загвар төвөөр дамжуулан ажилд орсон байдаг байна. 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: