Төлөвлөсөн иргэдийн 47,4 хувийг шинжилгээнд хамруулаад байна

2021 оны 04 сарын 21

Энэ сарын 20-нд Даланзадгад сумын 1546 иргэнийг "Нэг өрх, нэг шинжилгээ" арга хэмжээнд хамруулаад байна.

Шинжилгээнд хамруулахаар төлөвлөсөн иргэдийн 47,4 хувийг буюу 4093 иргэнийг хамруулаад байгаа юм. "Нэг өрх, нэг шинжилгээ"-нд Даланзадгад сумаас 8763 өрх, Номгон сумаас 200 өрх хамруулахаар төлөвлөсөн. Шинжилгээ үргэлжилж байна. Энэ сарын 15-аас Өмнөговь аймагт бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. 26-ны өглөөний 06:00 цаг хүртэл иргэд гэртээ хөл хорионд байх юм.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: