Хулгайн замаар ирсэн 33 иргэнийг тусгаарлаад байна

2021 оны 04 сарын 19

“Хаалт, хяналт” арга хэмжээний хүрээнд хулгайн тээврийн хэрэгслийг 7-г илрүүлэв.

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын үед маршрутын бус / хулгайн, шороон замаар/ Улаанбаатараас Даланзадгад руу нэвтэрч ирсэн 7 автомашинтай 33 иргэнийг саатуулан шалгаж байна. Цогт-Овоо сумын постыг тойрон маршрутын бус замаар Даланзадгад суманд 4-р сарын 19-ний өдөр орж ирсэн эдгээр тээврийн хэрэгслийг эргүүл хяналтынхан илрүүлсэн юм. Энэ үеэр зугтах оролдлого хийсэн жолооч цагдаагийн автомашиныг мөргөх зөрчил гаргасан байна. Зөвшөөрөлгүй зорчин ирсэн 33 иргэн харьяаллын бус бөгөөд Цагаан хадны чиглэлд зорчиж байгаа гэж мэдээллээ. 7 тээврийн хэрэгслийг журмын хашаанд саатуулж, 33 иргэдийг “Дэлгэрэх” буудалд тусгаарлан аймгийн Эрүүл мэндийг газраас шинжилгээнд хамруулахаар ажиллаж байна. Өмнөговь аймгийн Засаг даргын захирамжийг хангуулан Цагдаагийн газраас цар тахлаас урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээний хүрээнд аймгийн хэмжээнд "Хаалт-Хяналт" гэсэн ажлыг зохион байгуулж байна.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: