20 гаруй зөвшөөрлийн бичгийг хураажээ

2021 оны 04 сарын 19

Зориулалтын бусаар ашигласан хөдөлгөөнд оролцох 20 гаруй зөвшөөрлийн бичгийг  хураажээ.

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд дөрөв хонож байна. Энэ үед зөвөөшөлгүйгээр хөдөлгөөнд оролцохыг хязгаарлаад байгаа юм. Хүнсний бөөний төвүүдээс бараа татах, дэд бүтэц, бүтээн байгуулалт зэрэг хэдхэн тохиолдолд хөдөлгөөнд оролцох зөвшөөрөл олгож байгаа. Гэвч зориулалтын бусаар ашиглах, өөр бусдад шилжүүлэх гэх мэт зөрчил дутагдал удаа дараа гаргасан тээврийн хэрэгслийн зөвшөөрлийн бичгийг Цагдаагийн Газраас хураан авч байна. Иймд эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийг зориулалтын бусаар ашиглахгүй байхыг аймгийн Онцгой комиссоос анхаарууллаа.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: