Улирал бүр цэргүүдээ цахимаар ар гэртэй нь уулзуулдаг

2021 оны 04 сарын 19

Хилийн 0131 дүгээр анги "Цахим өдөрлөг" зохион байгуулж хугацаат цэргийн албан хаагчдаа ар гэрийнхэнтэй нь уулзуулдаг.

Энэ үеэр ангийн удирдлагаас эцэг, эхчүүдийн сонирхсон асуултад хариулт өгч санал хүсэлтийг сонслоо. Уг арга хэмжээг улирал бүр зохион байгуулж хэвшээд байна. Хугацаат цэргийн алба хаагчдыг ар гэртэй нь цахимаар улирал бүр уулзуулахаас гадна сар бүр утсаар яриулдаг ажээ. Мөн ковидийн эсрэг вакцинд цэргийн албан хаагчид бүрэн хамруулсанд эцэг эхчүүд талархаж буйгаа илэрхийлсэн байна. Тус анги хугацаат цэргийн албан хаагчдыг халамжлан хүмүүжүүлэгчээр офицер, ахлагч, энгийн ажилчдыг хуваарилан сэтгэл зүйн байдлыг тогтмол судалж ажилладаг. Мөн хагацаа цэргийн албан хаагчдад шаардлагатай зүйлсээр дэмжлэг үзүүлдэг байна.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: