1163 өрхөөс 1163 иргэнийг "Нэг өрх, нэг шинжилгээ" үйл ажиллагаанд хамруулжээ

2021 оны 04 сарын 18

Даланзадгадын хэмжээнд энэ сарын 18-нд 1163 өрхөөс 1163 иргэнийг "Нэг өрх, нэг шинжилгээ" үйл ажиллагаанд хамруулжээ.

Аймгийн Засаг даргын энэ сарын 16-ны өдрийн А/399 дугаар захирамжийн хүрээнд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, тандах зорилгоор “Нэг өрх-Нэг шинжилгээ”-г энэ сарын 18-ны өглөөний 10 цагаас Даланзадгад, Номгон суманд эхлэн зохион байгууллаа. Уг ажлын хүрээнд Даланзадгад сумаас 8763 өрх, Номгон сумаас 200 өрх хамруулахаар төлөвлөсөн байсан. Даланзадгад суманд “Нэг өрх-Нэг шинжилгээ”-г Аймгийн Эрүүл мэндийн газар, БОЭТөв, ЗӨСТөв, Өрхийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд, Даланзадгад сумын 8-н багийн дарга, зохион байгуулагчид, сургууль, цэцэрлэгийн эмч нарыг дайчлан шинжилгээний 9 багт 35 эмч, мэргэжилтэн, төрийн албан хаагчид ажиллаж байна. Даланзадгад нийт 1075 өрхийн1075 иргэн, Номгон сумын 88 өрхийн 88 иргэнийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулсан бөгөөд хариу нь бүгд сөрөг гарчээ.

“Нэг өрх-Нэг шинжилгээ" арга хэмжээн маргааш үргэлжилнэ.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: