БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотоос өвс тэжээлийн тусламж ирлээ

2021 оны 04 сарын 18

Өмнөговь аймагт БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотоос өвс тэжээлийн тусламж ирлээ.

Өнгөрсөн жил гантай байсны улмаас хүндхэн өвлийг малчид туулж хавартаа зутруу байгаа юм. Хоёр орны хамтын ажиллагаа, найрсаг хөршийн хүрээнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотоос Өмнөговьчуудад тэр дундаа малчин өрхүүдэд 150 тонн тэжээлийн дэмжлэг үзүүлснийг өнөөдөр хүлээн авлаа. Үүнийг мөнгөн дүнгээр тооцвол 200 гаруй сая төгрөг юм. Дэмжлэгээр ирсэн тэжээлийг 15 сумандаа тарааж өгнө гэж аймгийн Засаг дарга Р.Сэддорж хэллээ.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: