Номгон суманд 3 пост ажиллаж байна

2021 оны 04 сарын 17

Өмнөговь аймгийн Номгон суманд 3 пост ажиллаж байна. 

Тус суманд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна. Энэ үед хяналтын 3 постонд 36, сумын Шуурхай штабад 10, эмнэлэгт 14, ШТС-д 2, хүнс хүргэлтийн 2 машинд 4, улсын нөөцийн өвс тэжээл түгээлтэд 2, явуулын эргүүлийн постод 2, нийт 60 алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа юм. Сумын төвд бүх хөдөлгөөнийг зогсоосон бөгөөд нэг өрх нэг шинжилгээ арга хэмжээг зохион байгуулж байна. 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: