Эргүүл хяналтад ажиллаж байгаа алба хаагч нарт дархлаа дэмжих витамин, халуун хоол цайг хүргэлээ

2021 оны 04 сарын 17

Даланзадгадын Дулааны Цахилгаан Станцын хамт олноос эргүүл хяналтад ажиллаж байгаа алба хаагч нарт пост бүр дээр нь очиж дархлаа дэмжих витамин, халуун хоол цайг хүргэлээ.

Онцгой нөхцлийн энэ үед эргүүл хяналтанд гарч буй албан хаагчиддаа ийнхүү сэтгэлийн дэм өгч байна. Өчигдөр Цагдаагийн газрын албан хаагчдаас мөн халуун хоол, буцалгааг үүрэг гүйцэтгэж буй эргүүл, хяналтын цэг тус бүрт хүргэн өгсөн билээ. Өмнөговь аймгийн Даланзадгад, Номгон суманд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд байгаа юм. Өдөрт эргүүл хяналтанд 90 гаруй албан хаагчид эргүүлд гарч иргэдийнхээ эрүүл аюулгүй байдлын төлөө 24 цагаар ажиллаж байна. Энэ үед өрхийн нэг иргэн гэртээ хамгийн ойрхон хүнсний дэлгүүрээс хүнсний зүйл авахыг зөвлөсөн. Мөн зөвшрөөлийн бус тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохгүй, иргэд гэрээсээ гарахгүй байхыг сануулсаар байна. Энэ сарын 26-ныг хүртэл үргэлжлэх эл хугацаанд иргэн бүхэн хичээхийг аймгийг Онцгой комиссоос анхааруулж байна.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: