24 цагийн дотор Өмнөговь аймагт 107 тээврийн хэрэгсэл нэвтэрчээ

2021 оны 04 сарын 17

Сүүлийн 24 цагийн дотор Өмнөговь аймагт 7 машин, 18 иргэн нэвтэрчээ. Мөн хүнс, өвс тэжээлийн тээврийн 16 автомашин, бүтээн байгуулалт болон шатахууны тээврийн 84 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн байна. 

Тус аймгийн Даланзадгад, Номгон сумдад бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд байгаа юм. Аймгийн Онцгой комиссын мэдээлж байгаагаар эрүүл мэнд болон буян үйл ажиллагаатай холбоотойгоор дээрх хөдөлгөөн гаднаас орж ирсэн гэлээ. Мөн энэ хугацаанд Шуурхай штабт 155 дуудлага ирсэн бөгөөд өвс тэжээлээ хэрхэн авах вэ, Өлзийтийн постоор хэрхэн нэвтрэх вэ, сум хоорондын нэвтрэх хөдөлгөөнд яаж оролцох вэ гэсэн асуултууд зонхилж байна. Өвс тэжээл худалдаалах ажлыг постын ойролцоо байршуулан ажиллаж байгаа юм. Аймгийн Засаг даргын орлогч Ч.Баяржаргал "Өлзийтийн постоор нэвтрэх иргэд улсын Онцгой комисст хүсэлтээ өгөхдөө мөн давхар аймгийн Онцгой комисст хүсэлтээ ирүүлэх шаардлагатай. um.shuurhaishtab@gmail.com гэсэн хаягаар ирж байгаа хүсэлт бүрийг тухайн бүрт шийдвэрлэж байгаа. Энэ хугацаанд 172 хүсэлт мэйлээр ирснийг бид шийдвэрлэн ажиллалаа" гэлээ. Аймгийн БОЭТ-д PCR-ийн 154 шинжилгээ авсан бөгөөд нэг шинжилгээг баталгаажуулахаар Улаанбаатар хот руу явуулжээ. 

Номгон суманд нэг өрх нэг шинжилгээ үйл ажиллагааг зохион байгуулж байна. 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: