Цагаан хаданд 5 сарын турш ажилласан авто лабораторийн баг Улаанбаатар хот руу буцлаа.

2021 оны 04 сарын 17

Цагаан хаданд 5 сарын турш ажилласан авто лабораторийн баг Улаанбаатар хот руу буцлаа. 

Аймгийн Засаг даргын орлогч Ч.Баяржаргал "ЗӨСҮТ-өөс ирсэн уг лаборатори өнгөрсөн таван сарын турш манай аймагт ажиллалаа. Энэ хугацаандаа 40 мянган сорьцод PCR шинжилгээг хийсэн байна. Говь нутгийн иргэдийн эрүүл мэндийн төлөө хичээл зүтгэл гарган ажилласан тус хамт олонд баярлаж байна" гэлээ. Тус багт хоёр эмч, нэг жолооч ажилласан юм.

Тэднээс Өмнөговь аймгийн эмч мэргэжилтнүүд мэдлэг их хуримтлуулж үлдсэнийг аймгийн Засаг дарга Р.Сэддорж онцоллоо. Мөн тэдний буцах замын зардалд мөнгөн тусламж үзүллжээ.  

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хөрөнгө оруулсан суурин лаборатори Гашуун сухайт боомтод ажиллах юм. 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: