Нийтдээ 582 хүнд вакцинжуулалтын 2-р тунг хийгээд байна

2021 оны 04 сарын 17

Өмнөговь аймгийн Ханбогд сум дах Цагаан хаданд корона вирусээс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын 2-р тунг хийж эхэллээ.

Энэ сарын 16-ны өдөр Цогтцэций сумаас томилогдон ажиллаж байгаа дархлаажуулалтын баг 278 хүнд, Ханбогд сумаас томилогдсон дархлаажуулалтын баг 304 хүнд вакцинжуулалтын 2-р тунг хийлээ. “C" зөвшөөрөлтэй нүүрс тээврийн жолооч нарыг 2-р тунгийн дархлаажуулалтад хамруулж байгаа юм. Иргэдээ дархлаажуулах, 2-р тунд яаралтай хамруулах зорилгоор 45 мянган хүн тун вакцин авах хүсэлтээ улсын Онцгой комисст хүргүүлсэн бөгөөд эхний ээлжинд 2000 хүн тун вакцин татан аваад байна.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: