Сэжигтэй 4 тохиолдлыг ХӨСҮТ рүү шилжүүлнэ

2021 оны 04 сарын 13

Өмнөговь аймгаас Дархан-Уул аймаг руу очсон иргэн коронавирусний халдвартай нь батлагдсан мэдээллийн дагуу тус аймагт хариу арга хэмжээг авч ажиллаж байна. 

Аймгийн Засаг даргын орлогч Ч.Баяржаргал "Тухайн иргэн энэ сарын 4-нд Дархан-Уул аймаг руу очоод 5-нд шинжилгээ өгч 6-нд хариу нь эерэг гарсан байна. Түүнтэй ойр харьцсан иргэдийн тандалт судалгааг хийж эхэлсэн. Олон хүнтэй уулзсан, хөдөлгөөн их үйлдсэн мөн хөдөө явсан гэсэн зураглал гарч ирж байгаа. Мэргэжлийн байгууллагууд үүн дээр ажиллаж байна". Ойрын хавьтлуудыг шинжилгээнд хамруулж байгаа бөгөөд сэжигтэй 4 тохиолдлыг Улаанбаатар хот ХӨСҮТ рүү өнөөдөр шилжүүлнэ гэлээ. 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: