Төв суурин газарт 18 цагаас хойш бүх хөдөлгөөнийг хориглоно

2021 оны 04 сарын 09

Сумд хоорондын хөдөлгөөнийг хязгаарлах, төв суурин газрын хөдөлгөөнийг хориглох шийдвэрийг Өмнөговь аймгийн Онцгой комисоос гаргалаа.

Энэ сарын 10-ны 06.00 цагаас 25-ны 00 цаг хүртэл сум хоорондын замын хөдөлгөөнийг хязгаарлаж, аймгийн хэмжээнд архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хоргиллоо. Мөн энэ хугацаанд төрийн байгууллагууд 09:00-16:00, хүнсний дэлгүүрүүд 10:00-17:00 цагт ажиллах юм. Аймгийн хэмжээнд энэхүү хугацаанд 18:00 цагаас хойш төв суурин газрын бүх хөдөлгөөнийг зогсоох юм байна. Эмийн сан, эмнэлгийн байгууллагууд хэвийн ажиллана.

Тус хугацаанд Өмнөговь аймгийн хэмжээнд вакцинжуулах ажлыг эрчимжүүлж, ариутгал халдваргүйтгэлийг хийх юм.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: