Үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байхыг анхаарууллаа

2021 оны 04 сарын 09

Даланзадгад сумын Онцгой комиссын 7-р хуралдаанаар хүнс үйлдвэрлэгчид, худалдаа эрхлэгчдийг үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байхыг уриаллаа.

Монгол улсын Засгийн газраас иргэн бүрд бэлэн мөнгө олгохтой холбогдуулан хүнс үйлдвэрлэгчид, худалдаа эрхлэгчдийг үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх чиглэлд уриалга гарган хяналт тавьж хамтран ажиллахаар болсон байна. Мөн Засгийн газраас олгож буй 300 мянган төгрөгийг зүй зохистой зарцуулахыг иргэддээ уриалсан байна. Коронавирусний эсрэг вакцинжуулалтад иргэд хамрагдаж байгаатай холбоотойгоор согтууруулах ундаа худалдан борлуулах, үйлчлэхийг аймгийн хэмжээнд хориглох саналыг аймгийн Онцгой комиссод уламжлахаар болжээ.

Улсын хэмжээнд батлагдсан тохиолдол улам нэмэгдэж буй энэ хүнд цаг үед иргэн бүр хариуцлагатай байх нь хамгаас чухал. Иймээс иргэн бүр хариуцлагатай байж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлан өөрийгөө болон хайртай хүмүүсээ эрсдэлээс хамгаалахыг санууллаа.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: