" Шинэ мянган айл" орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

2021 оны 04 сарын 09

Өмнөговь аймагт " Шинэ мянган айл" орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

Бага, дунд орлоготой иргэн, төрийн албан хаагч болон зорилтот бүлгийн иргэдийг инженерийн бүрэн хангамж бүхий хямд өртөгтэй, чанартай амины, түрээсийн болон нийтийн сууцаар хангах, хүн амын худалдан авах чадварт тохирсон орон сууцны хангамжийг нэмэгдүүлж ажиллах юм. Төрийн өмчийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран орон сууцны барилга, хотхон, хороолол барих замаар уг ажлыг шийдвэрлэх аж. Мөн иргэдийн өмчлөл, эзэмшлийн хашаандаа амины орон сууц барих, инженерийн шугам сүлжээнд холбогдох боломжийг бүрдүүлж, дэмжлэг үзүүлнэ. Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах, ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган шинээр барилгажуулах юм. Мөн барилга хотхон, хороолол барих хөрөнгө оруулагчдад газар, дэд бүтцийг хөнгөлөлттэй нөхцөлөөр өгч зах зээлд борлуулах дээд үнийг тогтоох, дуусаагүй барилгыг ашиглалтад оруулах зардлыг шийдвэрлэх, иргэдэд орон сууцны зээл, урьдчилгаа төлбөрийг арилжааны банкнуудтай хамтран хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох, дэмжлэг үзүүлэх зэргээр " Шинэ мянган айл" орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: