Коронавирусээс урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдаагүй иргэдийг нэвтрүүлэхгүй

2021 оны 04 сарын 09

 Өмнөговь аймгийн харьяат бус коронавирусээс урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдаагүй иргэдийг нэвтрүүлэхгүй.

Аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Уул уурхайн компани, тэдгээрийн туслан гүйцэтгэгч компанийн ээлжийн ажилчид болон бусад зорилгоор зорчин ирэх иргэдийг энэ сарын 10 ны өдрөөс эхлэн PCR шинжилгээний хариу болон вакцинд хамрагдсан байдалыг үндэслэн Өмнөговь аймагт нэвтрүүлэх болсныг аймгийн Онцгой комиссоос мэдээллээ. Тус аймаг эхний ээлжинд 13 мянган хүн тун вакцин авч ирсэн бол хоёрдугаар ээлжинд 3026 хүн тунг авч ирсэн. Өнөөдрийн байдлаар 21859 хүн тун вакцин хийгээд байгаа аж.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: