Нүүрсний экспортын хэмжээ эрс багасчээ

2021 оны 04 сарын 06

 Нүүрсний экспортын хэмжээ эрс багссан бөгөөд Гашуунсухайт-Ганц мод боомтоор энэ сарын нэгнээс хөдөлгөөнийг зогсоогоод байна. 

Нүүрс тээврийн жолооч нар БНХАУ-ын Ганц мод боомтод коронавирусний шинжилгээнд хамрагдаж хил нэвтэрч байсан юм. Шинжилгээний лабортаори эвдэрсэн шалтгаанаар тодорхойгүй хугацаагаар улсын хилээр нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарласан. Энэ сарын тавнаас нүүрс тээврийн хөдөлгөөнөө хэвийн авч эхлэхээр болсон гэж мэдээлж байсан хэдий ч тухайн өдрөө хилийн боомтоор тээврийн хэрэгсэл гаргаагүй аж. Харин Шивээхүрэнгийн боомтоор энэ сарын 2-нд 50, 3-нд 92, 5-нд 88 нүүрс тээврийн машин гарчээ. Өмнө нь хэвийн үйл ажиллагаатай байх үед өдөрт 360 машин гарч байсан юм. Тухайн боомтоор нүүрс тээврийн машинуудыг бүрэн ариутгалд оруулан хил нэвтрүүлж байна. 

 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: