Цагаан хад суурьшлын бүсийн иргэдийг дархлаажуулах ажил эхэллээ

2021 оны 04 сарын 05

Цагаан хад суурьшлын бүсэд 1500 хүнийг дархлаажуулах ажлыг эхлүүллээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах Цагаан хад буюу Гашуун сухайт боомтын наад талын суурьшлын бүсэд ажиллаж амьдардаг иргэдийг коронавирусээс урьдчилан сэргийлэх тарилгад хамруулж байна. Уг дархлаажуулалтын ажил энэ сарын 5-аас 7-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд аймгийн ЭМГ-ын мэргэжилтнүүдээс гадна Ханбогд, Цогтцэций сумдаас 2 баг ажиллах юм. Дархлаажуулах ажлын хэсгийн байр, ажиллах нөхцөл бусад зардлыг “Монпорд", “Урчууд отго" ХХК-иуд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд шийдвэрлэн өгч байгаад ажээ.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: