Төмөр замын мэргэжлийн ажилтан бэлтгэхээр элсэлт авч байна

2021 оны 03 сарын 24

Өмнөговь аймгийн “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд мэргэжлийн ажилтнууд бэлтгэхээр Төмөр замын мэргэжлийн боловсролын сургалт үйлдвэрлэлтэй хамтрана.

Үүнд өртөөний жижүүр, зүтгүүрийн туслах машинч, илчит тэргэний засварчин, вагон үзэгч, засварчин, ачаа вагон хүлээлцэгч, төмөр замын замчин, гагнуурчин зэрэг мэргэжлээр сурах сонирхолтой иргэдийг бүргэж байгаа юм. Насанд хүрэгчид болон Ерөнхий боловсролын сургууль төгсөгчид харьяа сургууль, багийн төвд ирэх сарын 05-ны дотор бүртгүүлэхийг Даланзадгадын ЗДТГ-аас мэдээллээ.

Тус аймагт Тавантолгой Гашуун сухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөл хэрэгжиж байгаа бөгөөд төмөр замын гүйцэтгэл 31 хувьтай байна. "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн захиалгаар "Бодь интернэшнл" ХХК ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байгаа юм.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: