Нөөцийн мах худалдаанд гарлаа

2021 оны 03 сарын 19

Өмнөговь аймагт нөөцийн мах худалдаанд гарлаа. Махны үнийн хөөрөгдлийг зогсоох, үнийг тодорхой түвшинд барих үүднээс нөөцийн махыг бэлтгэдэг болсон.

Аймгийн хэмжээнд нийтдээ 200 тн махыг "Өнөд өвлөх трейд" ХХК, "Хан сайхан говь" ХХК, "Гүүд рүүт интертрейдинг" ХХК-иуд нөөцөлсөн бөгөөд 24 дэлгүүрээр дамжуулан худалдаанд гаргаж байгаа гэж аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.

Нөөцийн махыг 2-5 кг-аар савласан байгаа бөгөөд үнийн хувьд нэг кг нь үхэр -8000, хонь -7000, ямаа- 6000 төгрөгийн үнэтэй байна.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: