"Ковид-19" халдвартай гэж батлагдсан нэг тохиолдол ХӨСҮТ-д эмчүүлж байна

2021 оны 03 сарын 17

Оюутолгой ХХК-ийн уурхайд "Ковид-19" халдвартай гэж батлагдсан нэг тохиолдол ХӨСҮТ-д эмчүүлж байна. 

Өмнөговь аймгийн Онцгой комисоос өдөр бүрийн 12 цагаас иргэддээ нөхцөл байдлийн мэдээлэл хийж байхаар болсон. Өнөөдрийн мэдээллийнхээ үеэр "Ковид-19" халдвартай гэж батлагдсан нэг тохиолдол ХӨСҮТ-д эмчүүлж байгаа, биеийн байдал дунд зэрэг гэлээ. Энэ сарын 16-ны өдөр сэжигтэй тохиолдол нэг илэрч тухайн иргэнийг мөн ХӨСҮТ рүү явуулсан, шинжилгээний хариу батлагдаж гараагүй байна. 

Эхний тохиолдлын  ойрын хавьтал болох 44 хүнийг тусгаарласан бөгөөд тэдний PCR шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан байна. Мөн дам хавьтлын бүх хүмүүсийн шинжилгээний хариу сөрөг гарчээ.   Аймгийн орлогч Ч.Баяржаргал "Нөхцөл байдал ийм байгаа учраас Өмнөговь аймгийн нийт иргэд сонор сэрэмжтэй байж, халдвар хамгааллын дэглэмээ улам сайжруулах шаардлага тулгарч байна. Онцын шаардлагагүй бол хөдөлгөөнд оролцохгүй байх хэрэгтэй. Сэжигтэй тохиолдлын ойрын болон дам хавьтлыг тодорхойлж,  PCR шинжилгээнд хамруулах,  ариутгал халваргүйтлын ажлыг хийж байна. Аймгийн Онцгой комисс, Оюутолгойн шуурхай штабтай нягт уялдаатай ажиллаж байна" гэлээ. 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: