Зарим үйл ажиллагааг хязгаарлаж байна

2021 оны 03 сарын 17

Оюутолгой ХХК-ийн уурхайн бүсэд "Ковид-19" халдварын тохиолдол нэг гарсантай холбоотойгоор зарим үйл ажиллагааг хязгаарлаж байна.

"Ковид-19" халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор аймгийн хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж буй хуулийн этгээдийн зарим үйл ажиллагааг энэ сарын 16-ны өдрийн 06:00 цагаас эхлэн 24-ний өдрийн 06:00 цаг хүртэл хугацаанд хэсэгчлэн хязгаарлахаар болсон. Үүнд жагсаал цуглаан, уралдаан тэмцээн, аялал зугаалга, хурим найр, цайллага хүлээн авалт, баар /диско, караоке/, өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа зохион байгуулахыг хориглоод байна. Мөн цахим болон бүх төрлийн тоглоомын газар, сургалтын төв, танхимын болон үйлдвэрлэлийн сургалт, соёл урлаг, үзвэр үйлчилгээ, алжаал тайлах төв, чийрэгжүүлэх бялдаржуулах төв, спорт заал, саун бассейны үйл ажиллагааг хязгаарлаад байна. Үүнээс гадна дэн буудал, шашны зан үйл, сүм хийд, мөргөлийн газрууд, биеийн тамир, спортын арга хэмжээ зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахгүй байхаар аймгийн Онцгой комиссоос шийдврэлжээ. Мөн сумдын автозамын хяналтын цэг /пост/-ээр нэвтрэх хөдөлгөөнийг бүртгэлжүүлж, түүнд тавих хяналтыг чангатгаж ажиллаж байна.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: