Оюутолгой ХХК-ийн уурхайн кемпид нийтдээ 126 иргэнийг тусгаарлаад байна

2021 оны 03 сарын 17

Оюутолгой ХХК-ийн уурхайн кемпид нийтдээ 126 иргэнийг тусгаарлан шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. 

Энэ сарын 13-аас хойш уурхайн бүсд байгаа 323 хүнээс PCR-ийн шилжилгээ авч хариу нь бүгд сөрөг гарсан гэж аймгийн Онцгой комиссоос мэдээллээ. Мөн уурхайн 296 ажилтнаас сорьц авч Гашуун сухайтын авто лабораторид шижлүүлсэн бөгөөд хариу нь бүгд сөрөг гарчээ. Аймгийн Онцой комиссоос Оюутолгой ХХК-ийн уурхайгаас ээлж сольсон ажилчдын мэдээллийг  авч сумдын Онцгой комисс болон эрүүл мэндийн төвүүдэд хүргэн тандалтын ажлыг хийж байна. Ээлж сольсон ажилчидтай биечлэн уулзах, хяналт тавих, түргэвчилсэн болон PCR шинжилгээ авч ажиллаж байгаа аж. 

Уг уурхайгаас Даланзадгадад ирсэн 96 иргэнээс PCR шинжилгээ, 55 хүнээс түргэвчилсэн шинжилгээ авч хариу нь бүгд сөрөг гарсан байна. Халдварыг тархаахгүй зогсоохоор аймгийн Онцгой комисс ажиллаж байна. Үүнийхээ хүрээнд төрийн байгууллагуудын бүх тэмдэглэлт өдөр, баяруудын арга хэмжээ, хурал зөвлөгөөн, сургалт болон соёл урлагийн байгууллагуудын үйл ажиллагааг зогсоолоо. Мөн хуулийн этгээдийн 14 чиглэлийн үйл ажиллагааг хязгаарласан байна.  

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: