Алга болсон 86 хүнийг эсэн мэнд олжээ

2021 оны 03 сарын 15

Хүчтэй шороон шуурганы улмаас алга болсон 86 хүнийг эсэн мэнд олжээ.

Тус аймгийн нутагт байгалийн гамшигт үзэгдэл болох гэж байгааг сэрэмжлүүлсэн мэдээллийг олон нийтийн сүлжээгээр хүргээд байсан билээ. Тэгвэл энэ сарын 14-ний өдөр уг хүчтэй шороон шуурганы улмаас малдаа яваад төөрсөн дээрх иргэдийг эсэн мэнд олоод байна. Өмнөговь аймгийн ОБГ-ын орлогч, дэд хурандаа Ч.Бат-Эрдэнэ "11 сумаас 86 хүн сураггүй алга болсон тухай нийт 66 дуудлага мэдээлэл ирсэн. Хамгийн сүүлийн хүнийг өнөөдөр өглөө 10:00 цаг өнгөрч байх үед олсон. Өглөөгүүр олсон иргэд нэлээн даарсан байдалтай байсан бөгөөд хөлдсөн, осгосон зүйлгүй биеийн байдал хэвийн байна. Сураггүй алга болсон иргэдийг эрэн хайх ажиллагаанд 48 атомашин, 120 хүн ажилласан" гэлээ. 

Даланзадгад суманд 12х8 хэмжээтэй байшингийн дээвэр хуурсан, Мандал-Овоо суманд уурын зуухны яндан хугарсан зэрэг хохирол гарсан. ОБГ-т малаа уруудуулж алдсан гэх мэдээлэл ирсэн хэдий ч тоон хэмжээг гаргах боломжгүй байгаа аж. Ямартаа ч мал хорогдсон мэдээлэл одоогоор байхгүй байгаа юм байна.  

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: