Даланзадгадын 12 дугаар анги төгсөх 286 хүүхэд давтлага авч эхэлнэ

2021 оны 02 сарын 18

Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумын ЕБ-ын 6 сургуулийн 12 дугаар анги төгсөх 286 хүүхдийн эцэг эхчүүд давтлага өгөхийг зөвшөөрчээ.

Тус суманд энэ жил 12 дугаар анги төгсөх 400 гаруй хүүхэд байгаа бөгөөд эцэг, эхийн зөвшөөрлийн дагуу давтлага өгөх 91 багш шинжилгээнд хамрагдаад байна. Мөн давтлага өгөх 58 анги танхимыг бэлтгэн ариутгал халдваргүйжилтийг хийжээ. Даланзадгад сумын Засаг дарга Х.Батболд үйл ажиллагааны бэлтгэлтэй танилцан, багш, сурагчдыг ариутгал халдваргүйжилтийн дэглэмээ сайн барьж ажиллахыг зөвлөж, элсэлтийн ерөнхий шалгалтад амжилттай бэлтгэхийг хүслээ. Мөн шаардлагатай байгаа ариутгал, халдваргүйжилтэд тусламж дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: